Нийслэлийн Тээврийн газраас зорчигчийн хөлс төлөлтөд шалгалт хийлээ

img

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа. 

 

 

Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын  байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтан нарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:3 ‘’Зүүн салаа-Халдвартын эмнэлэг’’, Ч:51 “3,4 дүгээр хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд давхардсан тоогоор 2868 тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлж байсан 83822 зорчигч хамрагдаж 19525 зөрчил илрүүлэн ажилласан юм. Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл:

 

  • Цахим картгүй зорчсон - 12485
  • Картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403
  • Хүүхдийн карт ашигласан -1093
  • Өндөр настны картаар зорчсон – 288
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157
  • Оюутны картаар зорчсон -74
  • Хүндэт донорын үнэмлэх ашигласан -25 зөрчлийг тус тус илрүүлсэн.

 

Шалгалтын хугацаанд 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэсэн юм.

 

Тус шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар санамж бичиг тараан ажилласан. Мөн зарим зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгуулийн арга тооцсон байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Автобус бааз нээгээд удаагүй байж баяжчихсан гарыг яаж баяжсан гэж бодож байна.харин карттай болсноос хойш жаахан урвагар байгаа.бэлэн мөнгө жолооч авах их сонирхолтой сайн шалгах хэрэгтэй.
2017-11-25
Зочин:
Энэ арай бишээ бэлэн мөнгөөр үйлчлэхгүй ч гэх шиг тэгээд хөдөө орон нутгаас хотод орж ирээд автобусанд суух эрхгүй байх уу такси барьдаг баян хүмүүс биш шдээ
2017-11-24
Зочин:
Хүчээр карт шахаж бизнес хийнэ дараа нь давраад сануулга нтр ч гэх шиг сануулгын дараа яахын барьж хорих уу ЛАЛРУУДАА айн. Ёстой МАЙ ШҮҮ ПЯЗДААНУУДАА
2017-11-24
Зочин:
Муусайн лалрууд яахаараа нийтийн зорчигч нарт сануулга өглөө ч гэж байх шиг пязданууд ямар цагдаа юу даварсан гөлөгнүүд вэ
2017-11-24
Зочин:
Манайхан энэ зэргийн смарт картыг яаж молигдохоо мэдэлгvй дээ кккккк!Жолооч нар нь тоох ч vгvй бэлэн менге аваад л явдаг юм бн лээ шд.Орлого нь алга болоод их уур уцаартай бухимдсан жолооч нар хамаа намаагvй огцом хаазлаад мен ч лайтай шvv заримдаа
2017-11-24
Аагий:
Шалгалт таарсаан.Өглөө 08.30-10.00 цагийн хооронд автобусанд суусан чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Цэнэглэдэг цэгүүд нь бүгд хаалттай байсан. Арга буюу бэлэн мөнгөө өгөөд зорчсон шүү.19 үйлдвэрийн 2 цэг, Цэцэг төвийн цэгүүд бүгд хаалттай байсан. Би нийтийн тээврээр байнга зорчдоггүй,ажил гэр ойрхон учир явганаар явдаг. Хааяа шаардлагатай үед явах гэхээр карт цэнэглэдэг сонин зардаг цэг нь хаалттай л байдаг даа.
2017-11-24
Зочин:
Ер нь автобусуудад хянагч-зохицуулагч байнга ажиллужлж байх хэрэгтэй.Тэгвэл юм цэгцэрнэ.
2017-11-24
Зочин:
zob uurginhe daguu ajlaa hih heregtei 1higed orhij bolohguie tasraltgui hij bj ajil emh tsegtsende ornoo
2017-11-24
Зочин:
JOLOOCH NAR NI TOOKH CHI UGUY MUNGU AWAAD L YAWJI BAYDAG SHUU DEE , BAS KHUN BOLOKHOOS KHAANA YUNY TULUU AMIDARCH BAYGAAGAA MEDEKHGUY ASHIGLASAN TEEWERTEE MUNGU TULNU GEDGIIG OILGODOGGUY JINKHENE UKHER MALAAS DOR ORKUUD OLON BAynaa
2017-11-24