Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Тэрбэээр хэлсэн үгэндээ "Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой өдөр бүр сэтгэл сэрдхийлгэм гэмт хэрэг гарч байна. Бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байна. Цаазын ялыг сэргээх саналтай байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй" хэмээн онцлов.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ