УИХ-ын дарга М.Энхболд нутгийнхандаа зуух тараажээ

Төв аймагт гэр хороололд оршин суугчдын ая тухтай, тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эко тохилог хашаа төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдтэйгээ хамтран хашаандаа зөв төлөвлөлт, зохион байгуулалт хийж, өрхийн аж ахуй эрхлэн үр өгөөжийг хүртэн байгальдаа ээлтэй, өрхдөө тодорхой орлоготой байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэх хандлагатай байгаа агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Төв аймгаас сонгогдсон УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгтэйгээр “Нүүдэлчин” түлшний хэмнэлттэй, утаа бага гардаг зуухыг Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ сумдын 3500 өрхөд үнэ төлбөргүйгээр нийлүүлжээ. Өнөөдөр нэмж Баян сумын 50 өрхөд тус зуухыг тараасан байна.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Баян сумын иргэдэд зуухыг нь хүлээлгэж өгөх үеэрээ энэхүү зуухыг хэрэглэсэнээрээ түлшний хэмнэлт болоод агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгаа. Иймээс цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэнэ гэдгээ мэдэгдлээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ