“Оффшорын эсрэг” төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ

img

Төрийн албан хаагч оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах, данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахад хязгаарлалт тогтоох зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий Ажлыг хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар байгуулсан байна.

 

Ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах юм.

 

Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, Монгол банк зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.

Эх  сурвалж: Zasag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИИЛЛЫН 30 жилд бид харлаа. Өөрөөр хэлвэл дөчин мянгатад өссөн хэнийг ч болов Монголын улс төрд ойртуулахгүй байвал Монгол хөгжинө.
2017-11-29
irgen:
yaraltai hurdan hiih heregtei , tiimch hezyy um bish shyydee, hamgiin gol ni todorhoi baih estoi
2017-11-28