Хамгийн худалчийг нь шалгаруулъя

img

Сүүлийн үед монголын улстөрчдийн хоорондын хэрүүл, элдэв хов ярианаас болоод учраа олохоо байх нь ээ. Явах зүг чигээ андуурч, ухаан санаа муудах шиг. Олон хүний хувьд тийм байгаа болов уу даа. Төрийн хүмүүс чинь гуйвашгүй үнэнч, шударга шулуун ажиллахаар өргөсөн тангарагтайсан даа.

 

 

Гэтэл нэг л биш ээ. Өөрийн үндсэн үүргээсээ гажиж бие биенээ муулан, авлигач, атаатан гэж гудамжны хулгайч, луйварчинтай адилтган дорд амьтан болгох гээд л байх болж. Улс эх орон, төр, засгаа төвшин байлгая гэхийн оронд амин хувиа хичээгчид, албан тушаал горилогчид л ард биднийгээ удирдах гээд байгаа ч юм шиг.

 

Ингэж бодохын учир юу юм бэ гэвэл сайд нь сайд шиг, дарга нь дарга шиг байж чадахгүйд л байгаа юм. УИХ-ынхны байж байгааг хараач. Чуулганы танхимдаа төрийн хэрэг хэлэлцэхийн оронд хов жив хөөцөлдсөн, хоосон үг шидэлцсэн төдийгөөр маруухан ажил үйлтэйгээр намрын сарыг барлаа шүү дээ. Ховоор хоол хийж, хоорондоо хэрэлдсээр суугаад засгаа огцруулсан. Үүнийгээ л зарим нь их ажил бүтээсэн мэт ярьдаг юм.

 

За тэгээд шинэ засагтай болоод дээрдэв үү гэвэл одоогоор хэлээд байх юм алга. Шал дордсон тал ч бий.

 

Хэрүүл хараалын нь эзлэх хувийн жин л улам өслөө. Тэднийг тэргүүлэгчдээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нар тодорчихоод байна. Тэдний хэрүүл томилгоо, халаа сэлгээнээс үүдэлтэйгээр эхэлсэн байдаг. Сүүл сүүлдээ бузар булай, долоон булчирхайгаа дэлгэнэ гэгч л болж байна. Тэр хоёр “С1” телевизийн үүдэнд дарааллаа хүлээн зогсч байгаад л “Цензургүй яриа”-д уралдаж ярьцгаасан даа. Генерал Б.Хурцын ярих нь С.Зоригийн хэрэг болон Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал хоорондоо уялдаатай. Энэ бүхэнтэй Ц.Нямдорж сайд хамаатай гэж хэлсэн.

 

Тэгтэл маргааш нь шахуу Ц.Нямдорж энэ Б.Хурц гэдэг нөхөр хамаг ээдрээтэй хэргийн ард нь байдаг гэмтэн хүн. С.Зоригийн хэргийг захиалагч нь тодорхойгүй байхад буруу шийдсэн. Гурван хүнд ял өгчихсөн. Энэ нь Б.Хурцад тавигдах хурц асуудал. Бас Эрдэнэтийн тухай ярьж байна. Үүнтэй ч Б.Хурц холбоотой гээд барин тавин ярих юм.

 

Энэ хоёрын хэнд нь итгэх юм бэ? Бүү мэд! Ёстой л төөрсөн хүн энэ олон салаа замын чинь алингаар нь явах юм бэ гэж дуулдаг шиг л болоод байна.

 

Уг нь “Цензургүй яриа” нэвтрүүлэг тэдний хэлсэн үгний аль нь үнэн, аль нь худлаа болохыг ялгах зорилготой байсан байх. Гэтэл тэдний ярианаас хойш үгийн учир нь олдох байтугай үнэн, худал хоёрын зааг улам холдчих шиг боллоо. За даа энэ нь үнэн юм уу даа гэхээр нэг ч юм алга. Худлаа гэе гэхээр бас ялгаж ойлгох тийм боломж харагдсангүй. Бүүр хэдэн жилийн өмнөөс яригдсан юмс ч хөндөгдөж байна. Дамирангийн Энхбат гэгчийг Б.Хурц Францаас авчрахдаа хулгайлсан, түүнд элдвээр эрүү шүүлт тулгаж байгаад үхэлд хүргэсэн гэдэг. Энэ нь Ц.Нямдоржийн үгэнд бас л давтагдлаа.

 

Тэгвэл Ц.Нямдорж хятадын тагнуулчтай холбоотой, тэдний гар хөл болж байсан. Тэрнийг нь улсын нууцад хамааруулж нуугаад өнөөдрийг хүрлээ гэж Б.Хурц хэлсэн нь олон түмнийг ахиад л гайхшруулав.

 

Б.Хурц гадаад орноос хүн хулгайлсан уу, зүгээр л баривчилж ирсэн үү. Үүргээ л гүйцэтгэж явсан байж мэдэх юм. Гэтэл яагаад Англид очихдоо баривчлагдаж шоронд зөндөө суудаг юм. Энэ бүхэн бас л бүрхэг. Хурц гэдэг хүн ямар хүн бэ гэдгийг таньж мэдэхэд энэ л саадтай байгаа юм.

 

Нөгөө талаар “Намайг хятадын тагнуул гэдэг үг тараасан нь зориудын гүтгэлэг. Үүнийг чинь шалгаад тогтоочихсон асуудал шүү дээ. Тэр 40 хуудас баримт чинь тагнуулын байгууллагынхны гараар бүтээгдсэн зохиомол зүйл” гэж Ц.Нямдорж сайд халгаахгүй л байна лээ. Урьд энэ тухай илчилсэн Тагнуулын газрын дарга нөхөр ял авсан байдаг юм. Тэгэхээр түүний үгэнд итгэж болох мэт санагдавч тагнуулын байгууллага нь тийм худал хуурмаг юмаар оролдож байдаг нь хачин мэт бодогдох.

 

С.Зоригийн хэргийг ярьдаг, хэрэг зорилгодоо ашигладаг хүн олон. Б.Хурц, Ц.Нямдорж хоёр ч хэлж байгаа нь бурууг хэн хэндээ нялзаах гэж оролдох юм.

 

Ядахаараа улсын нууцын хамаарлаас энэ хэргийг гаргах учиртай гэлцэх. Нэгэн үе Тагнуулын ерөнхий газрын дарга байсан, хурандаа М.Батсайхан саяхан сонинд өгсөн ярилцлагадаа

 

-С.Зоригийн хэргийн шийдвэр үнэн, худал гэж маргаад л байх юм. Хүн алсан нь зориудын гэдэг нь тодорхой эрүүгийн хэрэг улсын нууцын зэрэглэлд ордог гэж би мэдэхгүй юм. Энэ хэргийг яахаараа 20 жил нууцлав гэдэг нь сонирхол татаад байгаа юм гэсэн байна лээ.

 

Тэгээд одоо болохоор дээр дурдсан хэргүүдийг улсын нууцаас гаргаж олон түмэнд ил болгоё гэсэн хэн хэн нь хэлэх юм. Яахав нууц биш болгоё гэе. Тэгэхээр Б.Хурц хүн хулгайлагч, элдэв хэргийн учрыг мэдсэн ч мэдээгүй царайлдаг далдын гэмтэн болох уу. Ц.Нямдорж сайд хятадын тагнуултай холбоотой нь батлагдаад ирвэл яах болж байнав. Тэдний хувийн асуудал биш Монголын улс төр ямар ихээр бохирдсон, хар цагааныг ялгах чадваргүйд хүрснийг батлах жишээ гэж үзэж болноо доо.

 

Хамгийн аюул нь хэн нэгнээ чадах гэхдээ улсын нууцыг дэлгэнэ гэж айлгах оролдлого хийх юм. УИХ-ын Байнгын хорооны хурал дээр Б.Хурцын “Ярьчих уу, байх уу” гэсэн доогтой үг нэгийг хэлсэн. Тэнд хэлсэн зүйлээс иш татвал УИХ-ын эрхэм гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн. Түүний өр гэх 300 мянган ам.доллар нэхсэн бичиг ирсэн. Тэр ч атугай үүнээс болж Солонгосын хоёр ч хүн цаазлуулсан гэсэн үгийг Б.Хурц хэлсэн.

 

Үүнийг Л.Болд ор үндэсгүй юм хэлж намайг гүтгэлээ гэж байсан. Гэтэл сая Авлигатай тэмцэх газрын нэг хэлтсийн дарга

-БНАСАУ-аас 300 мянган ам.долларын нэхэмжлэлтэй бичиг ирсэн Шалгагдаж байгаа гэж мэдээлэв. Хэрэв үнэхээр өрийн бичиг ирсэн юм бол ноос, ноолуурын наймаа л хийгээгүй байх. Ямар нэгэн наймаа байж таарах гээд байна. Бас л нэг оньсого гараад ирлээ.

 

Мөн Б.Хурц, Ж.Батзандан хоёрын муудалцаан олны анхаарал их татсан. Энэ тухайд Ж.Батзандан хэлэхдээ

-Б.Хурц намайг аятайхан байгаарай. Үгүй бол орон дотор чинь алчихаж чадна шүү гэж заналхийлээ. Намайг төрийн хамгаалалтад авч өгөөч гэж хүссэн. Тэгвэл Б.Хурц хариуд нь

-Ж.Батзандан өөрөө эхлээд намайг ална гэж хэлээд цохьсон. Тэгэхээр нь би чамайг ална шүү гэж хэлсэн гээд л шуугих боллоо.

 

Төрийн ордны албан өрөөнд болсон явдал л даа. Энэ чинь зөвхөн тэдний үл ойлголцол төдий биш нийгмийг цочроосон хэрэг мөн. Тагнуулын ерөнхий газрыг удирдаж байсан тангараг өргөсөн генерал хүний амнаас улсын нууц дэлгэхийг оролдсон болон бусдыг ална тална гэсэн үг гарна гэдэг хачин хэрэг. Ж.Батзандан ч гэсэн дээ. Төрийн түшээ хүний буурь суурьгүй нөхөр гэдэг нь хэлсэн үг, үйлдлээс нь харагдаж байгаа юм. Түмний итгэл хүлээсэн төрийн түшээд, сайд, дарга нар нь ийм зан араншин гаргаж байгаа нь улс төрөө “амьд байлгах”-ын оронд улам болиогоод байна шүү дээ.

 

Лавшруулаад бодоход Монголын төрийг, хуулийн байгууллагыг ийм төрхтэй хүмүүсээр толгойлуулчихаад суух нь хаашаа ч юм бэ гэж сэтгэл зовох юм. Тиймээс нэг ч гэсэн хэрэг явдлын үнэн мөнийг олохын тулд нэг арга бодогдов. Энэ бол өнөөгийн улстөрчдөөс хамгийн худалчийг нь шалгаруулъя гэсэн санаа юм.

 

Худал, үнэн нь үл мэдэгдэх юм ярьж байгаа нөхдийг театрын тайзан дээр цугларуулж нүүрэлдүүлж байгаад хамгийн худалчийг олж тогтооё. Тэгэхдээ хэнээр шүүлгэх вэ гэвэл зүгээр л жирийн иргэдийн төлөөлөл байлгая. Хуульчдаар л лав шүүлгэж таарахгүй. Ц.Нямдорж манай хуулийнхан ялзарчихсан гэж хэлдэг болохоор өөрийгөө шүүлгэхгүй гэх байх. Б.Хурц ч би муу Нямдоржийн “цэрэг”-үүдээр шүүлгэх хүн биш гэж томрох биз.

 

Б.Хурц Ж.Батзанданг, Л.Болд Б.Хурцыг шүүхэд өгсөн гэж байна лээ. Тэрнийг шийдэхээс өмнө л амжиж Монголын хамгийн худалч хүнийг шалгаруулаад “Далан худалч” гэх юм уу, “69-н худалч” гэж нэрлэж аль болох томоохон цом тэврүүлчих юмсан. Ингэвэл худал нь арав байна уу гэхээс биш үнэн нэг л юм хойно аятайхан ажил болж магадгүй ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ЖАРГАЛСҮРЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сарын түрээс нь 5000 долар байдаг.
2017-11-30
Зочин:
Ард түмэн энгийнээр бодоход хамгийн худал зүйл бол хотын хамгийн үнэтэй сарын түрээс нь 5000 байдаг байранд энэ олон жил үнэгүй түрээслэдэг гэж байгаа нь инээдтэй худал биш гэж үү
2017-11-30
Зочин:
Нямдорж, Батзандан нар хар худалчууд
2017-11-30
Мөнхжаргал:
Ж. Батзандангаас бусад нь.
2017-11-29
монгол:
Улс төрч нэр зүүсэн хог шаарнууд минь та нарт ЭХ ОРОН АРД ТҮМЭН ээ бодсон бодлого... яриа байна уу... дандаа чавганц шиг хов жив.. хорон санаа ярьж байх юм даа.... ГАНЦ УДАА БОЛОВ ХИЙХ БҮТЭЭХ ЗҮЙЛ ТА НАРЫН АМНААС ГАРСАН ҮГИЙГ САНАХГҮЙ БАЙНА САНТА.. ЧАВААС ГЭЖ
2017-11-29
Зочин:
Монгол улсын Тагнуулын газрын дарга асан мэргэжилийн тагнуулч битгий хэл хугцаат цэргийн алба хааж буй цэрэг ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЭН гэж ЭХ ОРОНДОО тангараг өрөгдөг Эх орныхоо төлөө эцсийн амьсгалаа дуустал тулалдаж эцсийн мөчид МХЗЭ ийн батлахаа урж идээд алтан амиа зориулсан бахархах түүх бидэнд бий.!!! Гэтэл тагнуулч эрхэм хийж байсан ажил гүйцэтгэж явсан даалгавараа ТВ гийн нэвтрүүлэгт ороод чальчиж суудаг!!!Энэ эрхэм үнхээр хэрэг илрүүлсэн бол Хууль хяналтын байгуулагад хуулын дагуу шилжүүлэх ёстой биш үү??? Мөн тус нэвтрүүлэгт ороод бурж байхдаа. С Зоригын аллагийн захиалагчийг олохгүйдээ гэж байх юм!!! Юу гэсэн үг вэ???? Энэ Хурц гэдэг хүн тийм айхтар нууцалж далдалсан юм байхдаа!!!
2017-11-29
zochin:
Ta nar ter Erdenebatiig haraarai yag gemt hun ... gedeg shig .Yag hurtsiin gart orson hun bna.Bugd luvarchinguud .
2017-11-29
зочин:
Хамгийн худалч шударга царайлж байгаа нь гадаадынханд бялдуучлагч,гадныхны гар хөл болсон хулгайч элбэгдоржийн баруун гар Хурц шүүдээ гэмгүй царайлсан гэмтэн
2017-11-29
Icheechee:
Shuugian tarij bui sedew deer Batzandan dandaa toglot hiideg ni ichmeer shuu !
2017-11-29
Зочин:
4 ni halz metgeltseend oruula.
2017-11-29
Зочин:
Монголоо бодож байгаа хун алга еерсдийн хувийн бизнесийн ургэлжлуулэх гэж терийн албыг ашиглаж ард тумнээсээ ичихээ байж дээ ийм байхад монгол яаж хегжих вэ
2017-11-29
Зочин:
Зарим нэг урт хүзүүтэй хүн амиа хорлох вий
2017-11-29
Иргэн:
Хүлээж байя
2017-11-29
Зочин:
ХЕГИЙН ЛАЛАР ЛУЙВАРЧИН ХУРЦЫГ ЭХЛЭЭД ШОРОНД
2017-11-29
Зочин:
Манай улс энэ Нямдорж гэгч хүнээс өөр хуульч байхгүй юм шиг л дан хуулийн сайдаар тавих юм. Ганц энэ хүнтэй хүнгүй улс байгаад болох л байх. Хууль зүй нь улам л дор ороод байхад өөр хүнгүй бол гэсэн шиг л
2017-11-29
Ард:
Энэ шудрага биш байна аа, сайн худалчууд хүзүүгүй, эфугийн удмаас эхлээд бий дээ, царааг нь томхон болгоо цаадуул чинь гомдоно
2017-11-29
Зочин:
Хурц бvх vнэнийг ярьсан. Но-гоо яриулсан 3 баригдах болохоороо худал болгох гэж зvтгэж байна гэж харж байна даа
2017-11-29
irgen:
neg hunii ug heden hunig sandraaj baina be gehed oilgomjtoi. hurts salhi hagalj chadsan gej bodoj bain
2017-11-29
L:
Ene buhnii tsaana Elbegdorj Bna Hurtsaar damjuulj hiisen Bna oroo ni oroogooroo joroon ni joroogooroo gej bii Ih hudalch Elbegdorj enhbold hurts gej bodoh l um
2017-11-29
hurst:
bvgd lalriin hudalch hulgaich nar shde nadiig hun al gewel ta narig bvgd n alna
2017-11-29
Зочин:
hen ni hudalch ve gevel bugd l hudalch gol yalgaa ni Hurts tsereg Nyamka darga baisand l orshino.
2017-11-29
ИРГЭН:
ЭЛБЭГДОРЖИЙН АМЕРИК ЯВАЖ СУРЧ ИРСЭН ГАНЦ ЗҮЙЛ НЬ , ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙГ ГАРТАА ОРУУЛАЖ ГЭМГҮЙ ХҮНИЙГ БАЙН БАЙН ГҮЖИРДЭЖ ГҮТГЭСЭЭР БАЙГААД ГЭМТЭН БОЛГОДОГ, ХУРЦ БОЛ ЭБИЙГИЙН ГАР ХӨЛ,
2017-11-29
Зочин:
Нямдорж, та шударга хүн мөн үү.Та албан тушаалаасаа түдгэлзэж Хурцтай яг ижил шалгуулчих.Та 2 хоёулаа шалгуул.Тэрнээс албан тушаалаа ашиглан бусдаас өс хонзон авч байгаа чинь яав ч шударга хүний шинж биш.Өөрийнхөө эсрэг дугарсан болгоныг намнах хэрэгүй,ард түмнийг битгий талцуулаад бай.Хурц та 2 өөрсдөө учраа ол.Хэдэн хүнийг хэлмэгдүүлэн ажилаас нь халах гэсэн юм бэ
2017-11-29
d:
hurts
2017-11-29
Жирийн иргэн:
Эрдэнэт болон Зоригын хэргийн асуудал олонд ил болчихог. Тэгээд хэн нь худалч хэн нь үнэнч байсан нь гараад л ирнэ. Олон хүн гишгэх газар орох нүхгүй болох байх даа хөөрхий.
2017-11-29
Зочин:
Зарим нэг урт хүзүүтэй хүн амиа хорлох вий
Иргэн:
Хүлээж байя
Тодорхой:
1. Мэнгэт 2. Зандан бацаан 3. Болд 4. Хурц
2017-11-29
Тодорхой:
1. Мэнгэт 2. Зандан бацаан 3. Болд 4. Хурц
2017-11-29
Тодорхой:
1. Мэнгэт 2. Зандан бацаан 3. Болд 4. Хурц
2017-11-29
sek:
№ 1 NYAMKA 27 JIL HUDLAA YARJ BNA № 2 ЛУ БОЛД 15 ЖИЛ ТЭГЭЭД ЗАНДАН ЗАЛУУ
2017-11-29
Yoooooo:
Ene zasgiin gazariin gishuuded hov bazaj ter ingesen ene ingesen gesen hov jiv hootsoldohoos oor ajil bhgui yum bhdaa teguul ene bold batzandan nyamdorj gesen gishuud ajilaa uguud gishunesee tatgalzaasai emegtei hun shig l hov bazaj bhin huuhnuud ch ingej hov bazahguidee ichmeer yum.er uhaantai yumnuud
2017-11-29
Зочин:
ЭНЭ ХЭД БОЛ ЭЛБЭГДОРЖИИН ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ .ЭБИИТЭЙ ХАМГИИН ОЙР НЬ ХЭН БЭ ? ТЭР БАГШИИН АЧААР ТЭРГҮҮЛНЭ ДЭЭ
2017-11-29
irgen:
Nymdorj bol shildeg xudalch shu de.xudalch xun ix oi saitai bx xeregtei baidag ym l daa.getel Nymdorj yaj bn.xelsen yrisanaasaa butsna ilt xudlaa yrina.yaj ene uls tord baigasd said xiigeed baidag bnaa.unen gaixaltai
2017-11-29
s:
naad batzandan chin ug ni shaal iluu hun bhgui end ymar ch hamaagui ahiinh ni heden terbumiin asuudal-g hurts meddeg tegeel ter ug ni bol shaal yum bgaan nyamdorj tuslii l gesen ym blgui de
2017-11-29
Зочин:
Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, Л.Болд, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, Ж.Батзандан, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Өөрөөр хэлвэл дөчин мянгатад өссөн хэнийг ч болов Монголын улс төрд ойртуулахгүй байвал Монгол хөгжинө.
2017-11-29
!:
1. batzandan, 2. Nyamka, 3. Bold, 4.Hurz
2017-11-29
s:
naad batzandan chin ug ni shaal iluu hun bhgui end ymar ch hamaagui ahiinh ni heden terbumiin asuudal-g hurts meddeg tegeel ter ug ni bol shaal yum bgaan nyamdorj tuslii l gesen ym blgui de
zochin:
zugeer l ene nehduud tarval taarna...orond arai eer humuus gariya gevel baij bna...
2017-11-29
Зочин:
Манай улс энэ Нямдорж гэгч хүнээс өөр хуульч байхгүй юм шиг л дан хуулийн сайдаар тавих юм. Ганц энэ хүнтэй хүнгүй улс байгаад болох л байх. Хууль зүй нь улам л дор ороод байхад өөр хүнгүй бол гэсэн шиг л