33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгох хуудас хүргүүллээ

Өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн газрыг орон сууцны барилгын зориулалтаар зарах гэж байна” гэх мэдээлэл тарсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамж гаргасан байдаг. Энэ дагуу Баянзүрх дүүргийн III хороонд байрлах 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.
Мэдэгдэх хуудаст "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье" гэжээ.
33 дугаар сургуулийн баруун хойд талд нийслэлийн Засаг даргын 2015 оны долоодугаар сарын 6-ны А/595 дугаар захирамжийн дагуу 140 ам.метр газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаатай олгосон байсан аж.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ