Янгирыг тооллоо

img

 

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд МУИС болон Биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран Алтай Соёны бүс нутаг дахь Бумбатхайрхан, Жаргалантхайрхан, Баатархайрхан уулан дахь янгирын нөөцийг тогтоох тооллогыг шинэ арга зүйгээр хийжээ. Тооллогыг 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хийсэн байна.

 

Тооллогын дүнгээр Бумбатхайрхан ууланд 84, Жаргалантхайрхан ууланд 496, Баатархайрхан ууланд 719 толгой янгир байгаа нь тодорхой болов.

 

Сонирхуулахад, янгир ямаа нь нэн ховор цоохор ирвэсийн гол идэш тэжээл болдог юм. Янгирын тоо цөөрөхгүй байвал цоохор ирвэсийн популяцид эерэг нөлөөтэй юм.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ