Бэн Гордон таван сарын хугацаанд дөрвөн удаа баривчлагдлаа

img

Оны шилдэг 6 дахь тоглогчийн шагналт Бэн Гордон сүүлийн таван сарын хугацаанд дөрөв дэх удаагаа цагдаад баривчлагдаад байна.

 

Өдгөө 34 настай Гордон танхайн хэргээр баривчлагдаад байгаа юм. Тэрбээр өөрийн түрээсэлдэг байранд сарын түрээсээсээ авахаар очсон байна. Харин тус байрны менежэр залуу өөрт нь сарын түрээстэй холбоотой эрх мэдэл байхгүй гэдгийг хэлсэн аж. Үүний дараа Гордон мөнөөх залууг нүүрэнд нь цохижээ. Ингээд Гордон хэсэг хугацаанд гэртээ харьсан бөгөөд буцаж ирээд  дахин нэхсэн байна. Харин залуу түүнд талыг нь өгсөн боловч Гордон хутга гарган сүрдүүлсэн гэж хохирогч этгээд цагдаад мэдүүлжээ. 

 

Уг хэргээсээ болж Бэн Гордон баривчлагдан саатуулагдаад байгаагаас гадна 50 мянган доллароор торгуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

 

Харин уг хэргээс хэдхэн хоногийн өмнө тэрбээр хуурамч жолооны үнэмлэхтэй машин жолоодож яваад баригдаж байсан билээ. Мөн 10 сард нэгэн эмэгтэйтэй маргалдсаны улмаас угаалгын өрөөнд түгжиж сэтгэл судлалын эмнэлэгт  хүртэл хэвтэн эмчлүүлж байсан юм.

 

Үүнээс гадна тэрбээр өмнө нь галт зэвсэг биедээ авч явсан хэргээр мөн баривчлагдаж байлаа.

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ