С.Зоригийг хөнөөсөн хэргийн нууц материалыг дахин хэлэлцэнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалын зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг хэлэлцсэн. Гэвч Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт С.Зоригийг хөнөөсөн хэргийн материал олон нийтэд ил болохгүй гэсэн үг.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өгсөн мэдээллээр уг асуудлыг Засгийн газар ирэх долоо хоногт дахин хэлэлцэх юм байна.
Энэ хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдаг. Үүний 14 926 хуудас материалыг нууцаас гаргах тухай яригдаж буй. Харин үлдсэн 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд хэвээр үлдээх юм байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ