Зам дээр 73 хүн амиа алдлаа

img

Өчигдөр улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлжээ.

 


Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна. 


Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд байна. 


Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:


• 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
• 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
• 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ.  


Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ӨДӨРТ Л 73 ХҮН АМИА АЛДААД БАЙГАА ЮМ ШИГ ОЙЛГОГДОЖ БАЙНА ЗӨВ ҮҮ БУРУУ ҮНЭХЭЭР ИЙМ БАЙГАА БОЛ ЗЦГ-ЫНХАН минь ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛААД ЦАГ ТУТАМ ҮЛЭЭЛГЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВБАЛ ЯАСАН ЮМ БЭ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛУУЛАХ ГАМШИГ НҮҮРЛЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ АРХИ ЭНЭ ТЭРЭЭ ЗАРУУЛАХГҮЙ БАЙВАЛ ЯАСАН ЮМ
2017-11-30
зочин:
өчигдөр буюу нэг өдөрт тийм их хүн үхэж баНА ГЭЖ ҮҮ СОГТУУ СЭТГҮҮЛЧ ЮМ УУ
2017-11-30
Sogtuu setguulch:
Уучлаарай би андуурчиж. өчигдөр билүү хэзээ билээ... сайн мэдэхгүй юм аа
2017-11-30