Э.Батшугар, Б.Жавхлан нарыг шалгаж эхэлсэн үү
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас баривчлан, шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл түглээ. Тухайн үед төв банкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Э.Батшугар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарыг шалгаж буй тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ энэ талаар хуулийн байгууллагын албан ёсны мэдээлэл гараагүй буй юм.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хөрөнгийн зарцуулалттай холбогдуулан шалгаж байгаа аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ