Үндэсний чуулганд АЗХ-ны 400 гаруй төлөөлөл оролцоно

img

 

Ардчилсан Залуучуудын Холбоо VIII Үндэсний чуулганаа ирэх сарын 16-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Энэхүү чуулганд 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 400 гаруй төлөөлөл оролцох гэж байна. Тус чуулганаар үндэсний хэмжээний сонгууль зохион байгуулж, нийт 7000 орчим сонгогчдын талаас илүү хувийн санал авсан С.Эрдэнэболдыг АЗХ-ны Ерөнхийлөгчөөр өргөн мэдүүлж, батламжлах аж. Үүнээс гадна залуус нэгдсэн үзэл санаагаа тодорхойлж, илтгэл хэлэлцүүлэх бөгөөд хамт хэд хэдэн чухал асуудлыг ярилцах юм байна. 

 

ЭХ СУРВАЛЖ: http://demparty.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ