Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тэмдэглэнэ

Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 7-9-ны хооронд Улаанбаатар хотод болно. Зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцоно.
Энэ үеэр Ардчилсан намын даргын улс төрийн илтгэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын бүлгийн мэдээллийг сонсож, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх юм. Ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдөр, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ байгуулагдсан өдөр зэрэг түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож буйгаараа онцлог юм. Ийнхүү 12 дугаар сарын 9-нд Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тэмдэглэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ