ГХ-ны сайд Д.Цогтбаатарын Хятадтай хийсэн тохиролцоо

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах “Хамтарсан хэвлэлийн мэдээ”-г гаргав.

 

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Гадаад харилцааны сайд нар Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв. Үүнд:

 

1. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Найрсаг харилцаатай  хөрш орнуудын хувьд талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргана.

 

2. Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Төвд, Шинжаан, Тайвань зэрэг хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов.

 

3. Талууд бүх түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалахаа илэрхийлэв. Талууд ирэх оны тохиромжтой цагт  Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК-ын 15 дугаар хуралдаан, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн гуравдугаар хуралдааныг тус тус зохион байгуулах талаар нягт холбоотой ажиллахаар тохиров. Мөн Гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээ зэрэг механизмын гүйцэтгэх үүргийг цаашид нэмэгдүүлнэ.

 

4. Хятадын тал монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хятадын талаас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэх, уул уурхай, эрчим хүчний болон мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг монголын талын хүсэлтэд нааштай хандана. БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж байгааг монголын тал өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв.

 

5. Талууд бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ. Хоёр улсын удирдагчдын хүрсэн тохиролцооны дагуу Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегитай уялдуулах ажлыг хэрэгжүүлж, хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлуудыг урагшлуулах болон Монгол-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа эхлүүлнэ. Талууд ашигт малтмалын олборлолт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг бататгаж, Монгол-Хятадын Экспо зэрэг хамтын ажиллагааны талбарыг сайтар ашиглана. Хятадын тал дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг салбарт монголын талд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээ үргэлжлүүлнэ. Монголын тал бодлогын тогтвортой байдлыг хадгалж, Хятадын аж ахуйн нэгжүүд болоод гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх болно.

 

6. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, хүүхэд, залуучууд зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхээр тохиролцов. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулна.

 

7. Монголын талыг олон улс, бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүч чармайлт гаргахад бэлэн байна.

 

8. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр халуун дотно, найрсгаар хүлээн авсанд хятадын талд талархал илэрхийлж,Гадаад хэргийн сайд Ван И-г хоёр талын тааламжтай цагт Монгол Улсад айлчлахыг урив. Гадаад хэргийн сайд Ван И урилгыг талархан хүлээн авав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene odoo xytadiin erxsheeld ortson yumuuu xaishaa yum be xilee xaawal xaagaldee xeden biznes meen aldagdald orno bizdee ex oron chuxal bizdee
2017-12-06
Erliiz:
Jenko 4 jll mongoldoo uldseen
2017-12-06
Монгол Хүн:
Хятадын талыг баримтлагч, Монголын маань зарж асар ихээр долларжсан, офшорчин хувалз.. .
2017-12-05
Монгол Хүн:
Хятадын талыг баримтлагч, Монголын маань зарж асар ихээр долларжсан, офшорчин хувалз.. .
2017-12-05
Зочин:
Монгол төрийн маань алтан хэлхээг амжилттай хэлхэж яваад талархаж байна. Сайн байна Цогтбаатар сайдаа
2017-12-05
kkkk jan i yui:
kkk hai yaaaa xaxaxxaxa muusain uhernuud uhsenii chin said maid huur tsarailaad haltuur hiih chenj hiih negniigee muljihuus uur yu chadnaaa ain yu chaddagiin guilgachin baij mongoloor nduuren duuchin jujigchin arhichin yanhanuud hamgiin sainuud ni baahan doloogch barigch iim novshnuud abaij dundad ih ulstai erh tegsh uulzlaaa yu ta nar tur shig turtei bolchood ih ulstai uulzaarai ta nar
2017-12-05
Иргэн:
Байдаг нэг айлчлал хийдэг нэг гэрээ хэлцэл 30 жил иймэрхүү харилцан ашигтай гэрээ хэлцэл хийлээ харин үүнд хэн хожив хятад ба төрд гарсан ман намын хэдэн от шаарууд л хожлоо эсрэгээрээ монгол улс минь ард иргэд минь хохирч үлдлээ аа хөөрхий гэж
2017-12-05
Зочин:
OK.
2017-12-05
жэжэ:
Хэрэв Валют ийм өндөр ханштай хэвээр байвал төр ерөөсөө зээл авч болохгүй. Яагаад гэвэл эргэж төлж чадахгүй. Зээоийг ямар нэгэн орлогоос эргүүлж төлөх ёстой. Гэтэл тэр орлого нь дотоодоос босч тэрийгээ валют болгож зээлээ төлвөл 2 дахин өндөр үнэтэй зээл өтлнө гээсн үг. Дээр нь хүү нэмэгдэнэ. Ер нь энэ сүүлийн 27 жилд төр барьсан хүмүүс арай л дэндүү илэж ууж дээ. Сонгогчид ч гэж дуракууд луйварданаа гээд байхад л сонгоод байдаг.
2017-12-05
gfg:
Энэ Цогтбаатарт итгэхгүй байна. Цензургүй ярианаас хойш нэг л худлаа харагдаад байдаг болсон. Ард түмний төлөө юм хийх үү энэ. Нэг бол барилгын нэг бол гадаад хэргийн сайд болж байдаг. Супермен юм уу хаашаа юм.
2017-12-05
112324667899:
Энэ Цогтбаатар гэж МАН-ын Сүгийн бүлгийн ТОМ ХУЛГАЙч.
2017-12-05
Зочин:
zuv hu! china bol bolomj gedgiig hezee oilgoh ve? delhii niiteeree chinag bolomj gej haraad bugd hoshuurch bna! bid yunaas dutah ve!
2017-12-05
Зочин:
Нүүрсээ нийлүүлэх урт хугацааны ашигтай гэрээ хийчих аавын хүү байхад л болоо.
2017-12-05
Зөв:
Маш зөв зүйл хийсэнд баяр хүргэе. Манай улсаас юм худалдаж авдаг гол түнш Хятад улстай тун аятайхан харьцах хэрэгтэй шүү. Далай ламыг одоо мартах хэрэгтэй. Сонгуулийн үеэр бие биенийгээ Хятадын эрлийз гэхээ болих хэрэгтэй.
2017-12-05
Зочин:
Далай багш бүр ирэхгүй боллоо доо. Монгол улс хэзээ эрх чөлөөтэй дэлхийн хүмүүсийг эх орондоо урьдаг болно доо...
2017-12-05
Fuck off Mongolian foreign minister:
Off shore danstai ni todorkhoi bolson khuneer gadaad bodlogoo atguulakhaar yaj MGL g busad ulsuud oilgokh ve? Engiin logikoor shorond khulgain khergeer yal edelsen ter ni olond medegdsen khun tantai ajil khereg yarikhaar irvel ta yaj khuleej avakh ve
2017-12-05
1234566:
Улиг болсон иймэрхүү Зүйлүүд бичээд 30 жил тунхаглалаа. Бид яасан бахь байдгаараа дотроо алалцаад л Урдууд маань Бүх ордын хувьцааг цаагуур нь биржээр дамжуулаад л авчихлаа ш тээ.
2017-12-05
бсүх:
За ингээд л миний нэр байдаггүй гэдэг шиг Хятадууд ерөнхийлөгчийг урихгүй байгааг харж байна уу.Женко минь гэрийнхээ мухрыг сахиад 4 жилийг үдэж дээ .монголчууд диполмат хориг доо хэдээр хохирох бол.Төмөр замаас 10 тэрбум гэсэн янз нь монголын одоогийн гадаад өрхний дайтай болох биз.Монгол ялав уу.Женко ялав уу
2017-12-05
ХЯТАДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ХАРВААС МУНДАГ ХҮН:
Манайд бол нэг фракцын нөхөр Энийг л Төрийн дампуурал гээд байгаа юм.
2017-12-05