”АПУ” ХК-ийн үнэт цаасны арилжааг нээлээ

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн өнөөдрийн 114 тоот албан шаардлагын дагуу "АПУ" ХК-ийн үнэт цаасны арилжааг энэ өдрөөс эхлэн нээхээр боллоо.
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хамгийн том компаниар “АПУ” ХК-ийг нэрлээд буй. Нийт 1.06 тэрбум ширхэг хувьцаа, 835,8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болсноороо тус компани хамгийн томоор нэрлэгджээ.
“АПУ” ХК нь саяхан “Эвэргрийн Инвестментс” компанитай нэгдсэн юм. Тус нэгдэлд “Спирт бал бурам” ХХК, “М-Би-Си”ХХК, “СББ Трейд”ХХК, “MCS APB” ХХК, “АПУ Трейдинг” ХХК, “Депод” ХХК, “Улаанбаатар спирт” ХХК, “Натур Агро” ХХК гэсэн компаниуд багтаж буй.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ