УИХ-ын нэр бүхий 21 гишүүн гарын үсэг зурж, Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохтой холбоотой нээлттэй сонсгол явуулах санал гаргаад байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-аас гарч, томилгооны сонсгол хийх эсэхийг хуралдаж шийдэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. Гэвч өнгөрсөн даваа гаригт гишүүдийн ирц бүрдээгүйгээс ажлын хэсэг хуралдаагүй.
Харин өнөөдөр уг асуудлаар ажлын хэсэг хуралдах товтой байсан юм. Ажлын хэсэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын өрөөнд болж байгаа аж.
Ажлын хэсэг томилгооны сонсгол явуулах шаардлагагүй гэж үзвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг чуулган, байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Н.Нягт
Уншиж байна |