Цагдаагийн дарга албаныхандаа үүрэг, чиглэл өглөө

Цагдаагийн төв байгууллагаас үйл ажиллагаандаа цаг хугацаа хэмнэх, шуурхай байдлыг хангах зорилгоор мэдээллийн технологи холбооны орчин үеийн дэвшилтэт техник хэрэгслийг нэвтрүүлэн видео хурал зохион байгуулж, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав төв, орон нутгийн албад, газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн шинэ үеийг тодорхойлж буй амьд харилцааны хэлбэр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран видео хурлын систем, программ хангамжийг нэвтрүүлж, турших ажиллагааг анх удаа зохион байгууллаа. 36 цэг байршлаас цагдаа, дотоодын цэргийн бүх анги, байгуллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, захирагч нарт ажил албандаа илүү хариуцлагатай, алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга ёс зүйгээ дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ