УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж баталлаа. Уг хуулийг өнгөрсөн пүрэв гариг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.
Уг хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3/1 нь төрийн захиргааны албан ажиллаж болохоор өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Төрийн албаны тухай хууль дахь “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн албанд ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг хүчингүй болгож байгаа юм.
Ийнхүү хууль батлагдсанаар Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчид төрийн албанд ажиллах эрх нь нээгдлээ.
Н.Энх
Уншиж байна |