Гадны иргэнийг хөнөөж, орчуулагчийг нь хүчинджээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг энэ сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байна.
Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж, Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус үйлдсэнийг тогтоожээ.
Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ