
Өчигдөр 22.00 цагийн орчимд Улаанбаатар даяар хэсэг хугацаанд тог тасарсан билээ. Энэ нь ОБЕГ-ын аврагчид амиа хорлохыг завдсан 12 настай хүүгийн амийг аврах үед цахилгаан эрчим хүчийг тасалсан хэрэг ажээ.
Сэтгэцийн өөрчлөлттэй 12 настай хүү гэрийнхэндээ загнуулсан хэмээх шалтгаанаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн орчимд орших өндөр хүчдэлийн шон руу авиран гарч амиа хорлохыг оролдсон ажээ.
Улмаар онцгой байдлын газрын аврагчид ирж өндөр хүчдэлийн шон руу авиран байж хүүг аварсан гэнэ.
Энэ үеэр нийслэл даяар эрчим хүч таслах шаардлагатай болсон байна.
http://www.youtube.com/watch?v=0GsEUrIjQnM&feature=youtu.be
СЭТГЭГДЭЛ БИЧИХ