“Шилэн нам”-д МАН, АН, МАХН нэгдэнэ

img

 

Жил бүрийн 12 дугаар сарын 9-ны өдөр нь Авлигатай тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг угтаж, “Шилэн нам” гэх хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн арга хэмжээ маргааш 13.00 цагт Төрийн Ордонд болно. МАН, АН, МАХН-ын удирдлагууд энэ арга хэмжээнд оролцож, “Шилэн нам” түншлэлд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

 

1990-ээд онд гаалийн байгууллага хамгийн их авлигад автагдсанаар нэрлэгдэж байсан бол 2000 онд газар, уул уурхайн салбар өндөрт яригддаг болсон. Харин сүүлийн 2-3 жилд улс төрийн нам хамгийн их авлигад автсан гэх үнэлгээг аваад байна. Тиймээс шилэн нам, нээлттэй нэр дэвшигчийг бий болгох үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулж буйг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

 

Иргэний нийгмийн байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран эвслийг байгуулж, улс төрийн намуудын шинэчлэх ажлыг эхлүүлж буй нь энэ юм.

 

Б.Энэрэл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ