СХГ: АТГ-т шалгагдаагүй, худал мэдээллээ няцаахыг шаардаж байна

img

 

Стандарт, хэмжил зүйн газраас тус байгууллагын удирдлагууд хууль бус үйлдэл хийгээд АТГ-т шалгагдсан зүйл байхгүй, зарим нэгэн хүн тэднийг гүжирдсэн, худал мэдээлэл тарааж байна гэж үзээд мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус байгууллагын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ариунааг хууль бусаар ажлаас нь халаагүй гэлээ. Түүнийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажилчидтайгаар тэгш бус харьцдаг нь байгууллагын ёс зүйн хороо болон хяналт шинжилгээний явцад тогтоогдсон тул ажлаас нь халсан гэнэ. Харин Б.Ариунааг дээрх худал мэдээллийг тараасан гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Иргэний хуулийн 21.2-т заасны дагуу уг мээдэллийг тараасан хэлбэрээр няцаахыг шаардаж байна.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хамтарч иддэг байсан хамууд нэгнийхээ булхай луйвар булайг харин ч сайн мэдэж байгаа даа. Яасан их сандарч байх юм, хэвлэлийн хурал хийж энэ тэр
2017-12-08