”Манай цэргийн жавхаа” хөшөөний нээлт болно

img

09.00 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс ШШГЕГ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Холбоо барих утас: 262752, 80050100


09.00 цагт Туушин зочид буудалд Барилга, хот байгуулалтын салбарын ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт эхэлнэ.


09.00 цагт: "Нийтйин ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь" сургалт Нээлттэй нийгэм форумын 2-р давхрын хурлын танхимд  зохион байгуулагдана.  Холбогдох утас: 95202465, 94202414


09.00-12.00 цагт: Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Боловсролын салбарынхантай уулзалт хийнэ. Утас: 99124735. 99280101


11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбооноос худалдаачид эдийн засгийн баталгаа шаардаж байна. Хэрэв шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож 300 ээж нүцгэн жагсах болсон талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комисс  Зэвсэгт Хүчний жанжин штабтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. 


11:30 цагт:  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Гэр хороолол хөгжлийн намыг Монгол улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж үндсэн хуулинд заасан хүний эрхэнд ноцтой халдаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.40 цагт МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын "Манай цэргийн жавхаа" дууны хөшөөний нээлтийн ажиллагаа Офицеруудын ордны гадна талбайд болно.


13:00 цагт: Төрийн ордны А танхимд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Банкны зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
Хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл, арилжааны банкны төлөөлөгчид оролцоно.
Холбогдох утас: 91020880

СЭТГЭГДЭЛ БИЧИХ