Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ

img

 

Энэ сарын 5-9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.

 

Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид болох Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам, Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд амжилттай өрсөлдөж, Дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо.

 

Мөн 3 өдрийн дараах дүнгээр манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгаран шагналын сангийн дийлэнхийг нь авч, нийт 9 цомын 5-ыг нь хүртсэнээс гадна ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.

 

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ ч харин сайхан чихэнд чимэгтэй Монгол хүнийг огшоосон мэдээ байна
2017-12-11
Зочин:
Гайхалтай, 4 хөөрхөн охиндоо аз жаргал, улам их амжилт хүсье дээ
2017-12-11
zuv:
6000 бөх, 10 мянган морь Гиннест бичигдэнэ гэдгээс арай сонсголонтой байна.
2017-12-11
Мөнхжаргал:
Мундаг
2017-12-11
Зочин:
6000 бөх, 10 мянган морь Гиннест бичигдэнэ гэдгээс арай сонсголонтой байна.
2017-12-11
Иргэн:
Ямар мундаг вэ? Баяр хүогэж амжилт хүсье.
2017-12-11