Авлига авсан байцаагч нарыг цагдан хорьжээ

Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Эрдэнэбаярын Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Найдангийн Баярсайхан нарыг яллагдагчаар цагдан хорьжээ.
Тэднийг хорих тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон тус бүр нэг сарын хугацаатай цагдан хорьсон байна.
Авлига авсан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг батлан даалтад гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ