“Пялдагууд ” цаашаа, Шинэ үе ирж байна

img

 

Цагаан морин жилийн ой, дуртгал хөвөрсөн өдрүүд жил бүрийн дүн өвлийн гашуун утаат өдрүүдээр  ирдэг.

 

Энэ нь ардчиллын төлөөх тэмцэл эхэлсэн ба ялсан  тухай түүх төдий бус Монголын улс төрд шинэ залуус туг барин гарч ирснээр нийгмийн шилжилтийг хийсэн түүхэн үйл явц болж үлдсэн. Мөн тэдний шинэ цаг үедээ өөрсдөө хэрхэн шилжсэн тухай үнэлэлт дүгнэлттэй ярих өдрүүд.

 

Нэгэн үеийнхний үр хүүхдэдээ үлдээн байж шүтэж ирсэн ёс суртахуун, итгэл үнэмшлийг “ҮНЭН” сонинтой халсан цагаан морин жилийн үйл явцын ард төрийн эрх мэдэл хувиарлах тэмцэл шинэ хуучин үеийнхний дунд халз болж байсан.  Ардчиллын ард өмч хувьчлал ч явагдсан төрийн эрх барих тэмцэл нь ч явагдаж байсан. Харин ардчилал хэлбэрийн хувьд дөнгөж тогтонгуут төрийн эрх мэдлийн төлөөх улс төрийн тэмцэл нь маш ихээр явцуурч төрийн өмчийг эзэгнэх завшихын төлөөх   тэмцэл болж хувирсан. Төрийн төсөвт хаан сууж амархан мөнгө хийх улс төрийн  бүлэглэл ч бий болсон. Зарим судлаачдын үзэж байгаагаар ардчиллын анхны улс төрийн лидерүүд ба тэдний хүрээлэл  эхэндээ өөрсдөө авах завших тухай бодохоос илүүтэй сонгуульд ялах санхүүгийн хүчирхэг нам бий болгохын тулд төрийн албан тушаал дээр байгаа нөхдөө шахдаг байсан гэж үздэг. Эндээс төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаас мөнгө саах, хөөсөрсөн төсвөөр төрд шахаа хийх анхын дамжаа нь тавигдаж энэ нь цаашдаа “хувьчлагдан” маш хортой болж ирсэн.

 

С. Зориг найзынх нь сануулж  хэлснээр эрх ашгийн эрэмбэ дараалал нь алдагдаж хувь улс төрчийн тоглолт хол явахгүй тул хэсэг бүлгээрээ санхүүгийн бүлэг  үүсгэж эхэлсэн.  Ийнхүү  санхүү мөнгөний хаанчлалд хүрэх туйлын зорилго хангахын тулд  улс төр бизнесийн бүлэглэл үүсгэж буйгаа эндээсээ намдаа өндөр татвар авч байдаг гадаад орнуудын санхүүгийн сүлжээг бий болгож байна гэж төсөөлсөн үе ч бий.

 

Дүрмээрээ бол ийм байж болох байсан. Солонгосын Самсунг, Японы Якудза шиг улс төр дажмсан  давуу байдлыг өөртөө бий болгож, эргүүлээд төсөвтөө өндөр татвар төлдөг хэлбэрийн буулгах төсөөлөл байсан байж болно. Гэвч бараг ихэнх нь хар ухаанаар ба парламентад төрийн нарийн цаад агуулгыг ойлгоогүй олон нөхдүүд улс төрч гэж өөрийгөө тодорхойлж бантан хутгаж эхэлсэн.  Жалга довныхонтойгоо архидаж байгаад ч хамаагүй гарч ирэхэд төсөв батлалцдаг мөнгө хувиарлахад суудаг байх эрх мэдэл гэж гишүүн болохоор  улайрах болсон. Иймэрхүү  сэтгэлгээгээр мөнгө шоу ноёрхсон сонгуулийар бүрдсэн парламентийн хэлж хэлэлцэж буй хууль нь түүхий дутмаг , дараагийн соннууль хүртэл хийх санхүү төсвийн яриа тохироо нь гол болж хувирсан. Энэ үйл явц ужгирсаар парламентийн ишүүний үнэлэмж шалдаа буусан.

 

25 жилийн тэртээ намаа ялуулах гэж мөнгө хийж байна гэх цагаан өмөөрөлтэй байсан тэр үеийн будаг ханхалсан улс төрчид төр ээлжлэн барихдаа газар шорооныхоо 20 хувийг лицензжүүлж зарж ашигт малтмалын баялагыг эзэмдэх олон хууль эрх зүйн бүх боломжийг засаж өгсөн. Ялах боломжгүй сонгуульд мөнгөөр луйвраар ялж  эрх зүйт төрийн үнэт зүйлийг уландаа гишгэсээр идэж завших бүх хязгаарыг давж, дараа нь  ялагдагдах эрхгүй болтлоо мафижсан.

 

27 жилийн ард улс орныхоо Ардчиллыг ялуулахын төлөө үхэхэд бэлэн биш гэхэд ажил албан тушаал, гэр бүлээ эрсдэлд оруулан жагсаж байсан, боорцог гамбираа хоол хийж гэртээ өндөлзөж суусан ард түмнийх нь талаас илүү нь өнөөдөр ядуу амьдарч байна. Амьд сэрүүн байгаа , ардчиллын туган доор тодорсон улс төрчид бараг бүгд  тэрбумтан болсон. Баялагийн хувиарлалтын  эрх тэгш байдал байх хэмжээнээс бүр хэт дор орсон.

 

Энэ бүхний ард улс төрчид ямар дүгнэлттэй үлдсэн бэ. Монголын ардчилал тунхаг болж эрх ашигт нь дарагдсаар үнэр орчихсон байгааг Үндсэн хуулиндаа нялзаагаад, задрахдаа тулсан мафижсан тогтолцоо сонгуулийн луйвраа хадгалахыг хүсч байна. 

 

Энэхүү 27 жилийн сургамжийн ард бидний тархи маш их царцсан буюу хэт хуучинсаг хардагт асуудал байгаа юм. Ямар нэг баатар, нэг бол өшөө хорсол тээгч гараад ирвэл эднийгээ алаад өгөх байх. Нэг бол ард түмэндээ үнэн хайртай баатар бий болно гэж хүлээсээр. Хэн нэгэн тууз зүүж жагсаал хийчихвэл энэ аврагч  мөн байх гэж горьдсоор. Тэр нь нэг бүлэг, нөгөө бүлгээ мэрэх гэсэн улс төрийн тоглоомын баатар  л байдаг.

 

Биднийг одоо хэн нэг жагсагч аврахгүй. Олигарх ба мафиудын цус ойртсон парламент хэзээ ч суурь шинэчлэлийг хийж чадахгүй. Биднийг одоо дэлхийн жишигт хүрсэн мэдлэгтэй , өндөр боловсролтой, тангараг амлалтаас илүү зарчим ёс зүй, зөв хандлага бүхий үзэл баримтлал  барьж хүмүүжсэн залуу үеийн улс төрчид   энэ байдлаас гаргана.  Ардчилагчид гэж хүндэлж явсан мафийн толгойлогч нараа одоо бид шахах гэж саналаа илээр эсрэг өгөөд ч барахгүй байгаа тул Залуу үе гарч ирэхэд их цаг орох нь харагдана.

 

Улс орон ард иргэд нь  ядуу байхад шилдэг улс төрч гэх пялдага цол зүүхээс ичиж байгаа тийм залуус, шинэ үеийнхэн Монголыг шалбаагнаас татаж аргана. Бид дэмжихгүй төөрөлдсөөр, хэт оройтчихгүй бол шүү дээ ...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч  /

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын ирээдүйгээс бичив:
Одоогийн улс төрч нэртэй хулгайчуудын үр хүүхдүүд эхнээсээ улс төрч нэр зүүгээд гарч ирчээд байгаа биз даа. Элбэгдорж, БатҮүлтэнгүүд ардчилал нэрээр гарч ирээд цагаан захтай, тарган цатгалан, талхны үнийг ч мэдэхгүй тасарцан баячуул болчоод байгааг бид харж байгаа. Одоо тэдний бэлдцэн залгамжлагчидгэдэг нь биш гэдгээ үйл ажлаараа нотлоод гараад ирэх залуусыг бид дэмжинэ. За юу, ахин хууртах зам үгүй болсон. Та улс төр судлаач юм бол тулхтайхан судалгаа дүгнэлтээ хийгээд тууштайхан бичээч. Алдаг оног хаяа, мэдээжийн юм бичиж суудгаа боль !
2017-12-14
БААСАНХҮҮ:
Би улс төрийн үхдэл биш, би бол ЖООМ. Миний ард Мафийн толгойлогч, Бэлтрэг, Цуврал алуурчин, Ми овогт, Казино Хүрэлсүх гээд бүх МАНАН байна.МАНАН-ы гар хөл шүүх, цагдаа намайг хамгаална. Тархины тураалт Монголын ард түмэн хамгаална. Солиороод байвал Энхбаяртай чинь хамт би шоронд та нарыг хялбархан хийнэ. Би Хурцыг хамгаалсан, Би Эрдэнэтийн 49 хувийн луйврыг дэмжсэн. Тархины тураалт та нар халамжаа горьдоод гэртээ хэвтэж бай.
2017-12-13
Зочин:
SONGODOG PARLAMENT OROOSGOL DUTUU ZASAG HUNNU ULSIIN ZASAGIIN SISTEMIIG HAR GARIGIIN SOUL ORLOJ CHADAHGI
2017-12-13
Пялдага гэж юу гэсэн үг юм болоо:
Энэ хүн нэг л ойлгомжгүй, ярианы хэлээр шахуу бичих юм. Олон иймэрхүү чанаргүй юм бичиж байснаас даацтай ганц юм бичбэл уг нь дээрсэн
2017-12-13
Ахлам:
Ардчилал нэртэй луйварчин хулгайч хүчин төрд орж ирж Монголыг гялаалгасан юм болж таарч байгаа юм байна л даа. Иймд юм бичихээсээ яасан ичиж зовдоггүй толгой нь өмхийрсөн гөлөг вэ. 28 жил тэдний замаар явсан Монголоо одоо хар даа.
2017-12-13