В.Хавар: Үйлчлүүлэгчдийнхээ нүүрийг натурал, үсийг гоёмсог харагдуулна

В.Хавар: Үйлчлүүлэгчдийнхээ нүүрийг натурал байдлаар будаж, үсийг нь хээнцэр, гоёмсог харагдуулахыг зорьж байгаа
Шинэ жилийн баяр, цэнгүүнээр дүүрэн арванхоёрдугаар сард бүсгүйчүүдэд үс, зүсээ янзлуулах, гоёлын даашинзаа сонгох гээд асуудлууд ар араасаа ундардаг. Тэгвэл энэ цаг үетэй давхцуулаад “Shining” салоны мастер үсчин В.Хавартай ярилцлаа.Тэрбээр салоныхаа үйлчилгээний талаар болон үс арчилгааны талаар зөвлөгөө өгч байна.
-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би БНХАУ-ын нийслэл Бээжин хотод үсчин, гоо сайханы сургууль төгсөж ирээд 2009 оноос эхлэн “Shining” салоноо ажиллуулж эхэлсэн. Одоо манай салоны хоёр салбар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.
-Үсчид өөрийн гэсэн үс засах хэв маяг, онцлогтой байдаг. Та үс засахдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Ер нь тухайн үйлчлүүлэгчид ямар үс зохихыг харж байгаад засдаг. Үс засахад тусгай код байдаг л даа. Толгойдоо кодоо төсөөлж байгаад үсний хэв маягийг нь тухайн хүнд тохируулан засдаг. Заавал тухайн үеийн загвар, хэв маягт нь тааруулах албагүй. Ер нь хэв маягт баригддаггүй. Урлагийнхан манай салонтой хамтарч ажилладаг. Тэгээд бидтайзны ард ч юм уу,клипны зураг авалтын үеэр хурдан сэтгэж, ажиллах хэрэгтэй болдог. Тэд ч бидэнтэй хамтран ажиллах дуртай байдаг.
-Үсчин хүн ямар байх ёстой вэ. Өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болдог байх. Та өөрийгөө дасгалжуулахын тулд яадаг вэ?
-2009 онд Бээжинд олон улсын үсчний тэмцээнд оролцоод 2-3 удаа алтан медаль авч байсан. Манай багш Бээжингийн арван мастерын нэг. Багш мааньшавь нартаа маш сайн техникийг зааж өгдөг.Тухайн үеийн хэв загварыг шинээр судлахын тулд жил болгон гадагшаа явж мэргэжлээ дээшлүүлдэг. Солонгос, Бээжин, Хонконг зэрэг орнуудын салонуудтай мэдээлэл солилцдог. Энэ жил би АНУ-д очиж, европ үс засалт ямар байдаг талаар судалсан. Өөрсдийн үсчингүүдээ ч гэсэн гадагшаа сургадаг.
-Шинэ жил болж байна. Энэ жилийн үсний трэнд загвар ямар байгаа вэ. Бүсгүйчүүд үсээ хэрхэн янзлуулбал зүгээр вэ?
-Ер нь европчууд энгийн натурал хэрнээ хээнцэр, тансаг харагддаг үсний засалт, нүүр будалт хийдэг. Манай монголчууд аймаар лак түрхээд, саа цацаад, нүдээ өтгөн хар тенээр будахыг илүүд үздэг. Үүнтэй би санал нийлдэггүй. Харин тухайн хүний онцлогт тааруулах хэрэгтэй. Бүлцэр юм уу хүнхэр нүдэнд тохирсон тень хэрэглэх нь боломжийн гэж боддог. Тиймээс энэ жил үйлчлүүлэгчдийнхээ нүүрийг натурал байдлаар будаж, үсийг нь хээнцэр гоёмсог харагдуулахыг зорьж байна. Энэ нь үйлчлүүлэгчдэд таалагдаж байгаа.
-Танайх Хонконг гоо сайханы багш нартай хамтарч нэг удаагийн аппаратаар арьсны үрчлээ тэнийлгэх үйлчилгээг оруулж ирсэн гэсэн. Энэ талаараа танилцуулаач?
-Орчин үед хүмүүс гоо сайханаа хэвээр нь хадгалахын тулд мэс засал хийлгэх, батокс шахуулах зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг болсон. Энэ нь эргээд эрүүл мэндэд нь хортой байдаг. Тэгвэл дээрх зүйлийг хэрэглэхгүйгээр арьс арчилгааны аппаратаар эмчилдэг эмчилгээ гарчихсан. Энэ үйлчилгээг бид Монголд нэвтрүүлэхээр Хонконг компанитай хамтарч ажиллаад хоёр жил болж байгаа. Энэ компани АНУ, Солонгос зэрэг орнуудад хүний арьсанд тохирсон, химийн бодис агуулаагүй арьс арчилгааны бүтээгдэхүүн болон аппаратаа захиалж үйлдвэрлэдэг.Хүмүүсийн таашаалд ч хүрсэн. Хонконг, Хятадын зах зээл дээр тэргүүн байранд орж байгаа. Монголчуудад ихэнх нь нүд, духны үрчилээтэй. Хацрын эрүү уначихсан, нөсөө толбо, батга ихтэй байдаг. Арьс ус, чигээ алдахаар амархан үрчилээтдэг. Энэ асуудлуудыг дээрх аппарат шийдэж өгнө. Хүмүүс маш их ам сайтай байгаа. Ихэвчлэн 80-100 хувийн өөрчлөлт гарч байгаа.
-Хэдэн удаагийн оролтоор өөрчлөлт ордог вэ?
-Хүний арьснаас шалтгаалаад эхний ээлжинд 30-40 хувийн өөрчлөлт гарна. Тэгээд 30-45 хоног хүлээсний дараа 80-90 хувь өөрчлөгддөг. Шууд тэнийдэг. 2-3 сарын баталгаатай байдаг. Тэрийг нь харж байгаад 100 хувь өөрчлөгдсөн бол давтан байхгүй. Өөрчлөгдөхөөр байвал 3-4 сарын дараа үнэгүй давтан хийж өгдөг. 30-45 насны хүмүүст дахин давтан хийх шаардлага байхгүй. Бид энэ үйлчилгээний талаар янз бүрийн сурталчилгаа хийгээгүй. Зөвхөн “Shining”facebookхуудсандаа видеог нь тавьсан. Энэ үйлчилгээг маш олон хүмүүс хийлгэж байгаа.
-Үс арчилгааны талаар манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?
-Ер нь үсийг угаахад сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс их ажилтай, эсвэл залхуу нь хүрсэн тохиолдолд үсний шампуниор яаран сандран хурдан угаадаг. Дээр нь ангижруулагчаа хуйхандаа шингээгээд дутуу зайлдаг. Ингээд хатсаны дараа үс нь гялалзахгүй, зунгаарладдаг. Ингэхээр үс гэмтэх нь угаахаас л эхэлдэг юм. Тиймээс миний өгөх зөвлөгөө бол шампуниор 3-5 минут массаж хийгээд хуйхаа сайн зайлаад, ангижруулагчаа уганд нь биш үзүүрт нь түрхээд 5 минут иллэг хийгээд усаар сайтар угаах хэрэгтэй. Ингэсэн тохиолдол маш гоё гялалзана. Намирна. Өдөр болгон дутуу угаахаар хуйханд нь тос ялгарна. Маш их тос ялгарснаас болж хуйхных нь нүх сүв бөглөрчүс нь унаж, хугарч эхэлнэ. Тиймээс бид үйлчлүүлэгчидээ таван минут суулгаж шампуниар массаж хийж өгдөг. Тэгээд ангижруулагчаар гурван минут массаж хийж ангижруулж өгдөг. Нэмж хэлэхэд хүмүүс өөрийн үсний онцлогтоо тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв гэж боддог. Мэдээж тослог үстэй хүн тослог ихтэй тэжээлийн шампунь хэрэглэхээр хэзээ ч өнгө нь гялалздаггүй. Тиймээс хуйхаа сайн цэвэрлэх хэрэгтэй. Өөртөө таарсан зөв бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй гэж хэлмээр байна. Сүүлийн үед маш олон хүмүүсийн үс нь унаадорой дээрээсээ халцраад эхэлсэн. Тиймээс манайх 100 гаруй ургамлын үндсийг найруулж, хандалсан танаар хуйханд нь эмчилгээ хийж байгаа.Үс нь халцарсан хүмүүсийн үс ямар ч байсан 100-ны 50 хувь нь ургаж эхэлдэг. Дээрээс нь хүмүүст хэлэхэд болж өгвөл хэт их хуурай сэнсээр битгий үсээ хатаагаарай. Болж өгвөл цэвэр арчуураар үсээ сайтар арчсаны дараа бүлээн сэнсээр сэнсдээрэй. Харин манайхан айхтар ус нь гоожиж байгаа нойтон үсийг маш халуун сэнсээр хүчээр сэнсдээд байдаг. Тэр бол маш буруу. Үсийг маш хуурай болгоно. Үс тасарч унана. Маш их хуурайшина.
-Танай салон ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Янз бүрийн чанартай, чанаргүй олон янзын бүтээгдэхүүн зах зээл дээр гарах болж. Тиймээс хүмүүс аль болох чанартай, хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог болсон шүү дээ?
-Манайх үс арчилгааны MD, нүүр арчилгааны Cioneбрэнд бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүнийг Японд үйлдвэрлэж, Тайваньд саваладаг. Бид Тайвань компанитай гэрээ хийгээд олон жил хамтарч ажиллаж байна.Дээрх бүтээгдэхүүнийг бид Монголын ширүүн уур амьсгалтай цаг агаарт тохируулан сонгосон. Бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой үсчид байвал хамтарч ажиллаж болно.
Манай “Shining”салон Баянмонгол хорооллын замын урд талд Santo town барилгын хоёр давхарт байрлаж байгаа. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 95938888 утсанд холбогдоорой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ