Оны шилдэг гэрэл зураг тодорлоо

img

Гэрэл зургуудыг MPA.mn
 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оны шилдэг гэрэл зураг шалгаруулах “МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017” уралдааныг зарлаж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа.

 

 

Гамма агентлагийн гэрэл зурагчин, олон улсын Ройтерс агентлагийн Монгол дахь фото сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Нүүрс тээвэрлэлтийн зам” цуврал бүтээл 2017 оны шилдэг зургаар шалгарчээ. Түүнд МГЗНХ-ны цом, СГЗ, нэрт фото сэтгүүлч Магсарын Цэрэнжамцын нэрэмжит мөнгөн шагналыг гардуулан өгөв.

 

 

Мөн Оны шилдэг баримтат гэрэл зургаар Чулуунбатын ГАНБАТЫН  “Аваа өгөө” бүтээл

 

Оны шилдэг Хүрээлэн буй орчин, аялалын гэрэл зургийн төрлийн энэ оны шилдэгээр  Л.Жаргал “ Их нартын байгалийн нөөц газар – ҮНЭГ” бүтээл шилдгээр шалгарлаа.

 

 

Өнөө жил “Монголын гэрэл зураг -2017” оны шилдэг бүтээлийн уралдаанд нийслэлээс гадна Ховд, Баян - Өлгий, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ,Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод аймгаас  нийтдээ 80 гаруй  гэрэл зурагчин 450 орчим бүтээлээ ирүүлжээ.  

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ