“АЛМА МАТЕР” ёслолын ажиллагаа болно
08.30 цагт: МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас ОХУ-ын Байгалийн улсын их сургууль болон Буриадын улсын их сургуультай хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ, ОРОСЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ сэдэвт эрдэм шинжилгээний хамтарсан хурал МУИС-ийн хичээлийн V байр, ОУХНУС-ийн 203 тоотод болно.
09:00 цагт Блью скай зочид буудлын 1 давхарт Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт болно.
09:00 цагт: НҮБ-ын байрны Хурлын танхимд “МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН БОЛОМЖ, ДАЛАЙД ГАРАХ ГАРЦУУД” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.
10.00 цагт: ЗТХЯ болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “ИННОВАЦИ АВТОТЭЭВЭРТ” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.
10.00-12.00 цагт: Эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-2014 оны үр дүнг танилцуулах уулзалт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр болно. Утас: 88113375
10.00 цагт Уламжлалт ангаах ухааны Энэтхэгийн элчин сайд Эрүүл мэндийн яамны хамтарсан хурал Улсын нэгдүгээр эмнэлгийн хурлын танхимд болно. Холбогдох дугаар 99179899, 86885060
10.00 цагт: “Блю Скай” зочид буудлын 3 давхарт “Топаз” уулзалтын танхимд Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы харьяа “Солонго” мэдээллийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Солонго”-ын өдөрлөг уулзалт болно.
10.00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд шинэ жилийн баярын өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байгаа тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбогдох утас:91887887
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 40 тамгын газрын дарга нарын цугларалт болно.
11.00 цагт: Үндэсний ирээдүйн сэхээтэн шалгаруулах “АЛМА МАТЕР” ёслолын ажиллагаа МЗХ-НЫ "ЗАЛУУС ТАНХИМ"-Д болно.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хүний эрх, шударга ёс төв болон Хэлмэгдэгсдийн холбооноос Хэлмэгдэл ба хүний эрх сэдвээр хэвлэлийн хурал зарлаж байна.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс "Амьтанд ээлтэй шилдгүүд-2017" манлайлагчдыг тодруулах хэвлэлийн хурал болно. "Гоёл 2018" наадмын топ модель Т.Халиунаа болон яруу найрагч Б.Болорцэрэн нар оролцоно
14:00-17:00 цагт: ШУТИС-н төв Номын сангийн 6 давхарт хурлын танхимд "ГИДРОГЕОЛОГИЧДЫН ГУРАВДУГААР ЧУУЛГАН" зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ