УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа

img

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр (2017.12.15) Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилох болсон асуудалтай холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулав.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонсголын эхэнд “Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлаар иргэдээс арав орчим өргөдөл ирүүлсэн бөгөөд өнөөдрийн сонсголд найман өргөдлийн дагуу өргөдөл гаргагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тайлбар, мэдээлэл өгөхөөр ирсэн байна” гэж танилцуулав.

 

 

Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар оролцож, үг хэлэн, байр сууриа илэрхийлсэн.

 

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сонсголд оролцсон иргэд, албан тушаалтнууд, хүний эрхийг  хамгаалахчиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага,  иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, өргөдлийнхөө дагуу ирж танилцуулга, тайлбар хийсэн иргэдэд талархал илэрхийлээд, нээлттэй сонсголоос гаргасан санал дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад хүргүүлэх талаараа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээлэв.

 

 
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨРИЙН НЭРЭЭР ШОУДАХАА БОЛЬ !!!:
ХУВИЙН ӨС ХОНЗОН , ХАРДАЛТ , СЭРДЭЛТЭЭ ТӨРИЙН ОРДОНД ОРУУЛЖ СОЛИОРДОГ ЭД ОДОО ЮУ ВЭ?!! ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОГДСОН , ЦАГДАА , ТАГНУУЛААР ШАЛГАГДСАН ХЭН САЙН ҮГ ЯРЬЖ БАЙСАН ЮМ
2017-12-17
Хурц:
Эргүү дагзаа болд зэвсэг ниилүүлсэн болМигиийн талд ордийм бгаа биздээ
2017-12-16
зочин:
Агуулга нь зөв юм шиг мөртөө нөгөө өнцөгөөс нь харвал өөрсдийн хийсэн хэрэг,булхай луйвараа л нууж хүчингүй болгуулах гэсэн арга ч юмуудаа.Энэ Болд гэж нөхөр Солонгост хууль бус зэвсэг нийлүүлчихээд тэр нь илрээд ирэхээр л сандарч тэвдээд байгаа юм бишүү
2017-12-16