Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн 50 гаруй ажилтныг санаатайгаар хордуулсан байж магадгүй байна.
Энэ сарын эхээр тус үйлдвэрийн зарим ажилтан хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж яаралтай тусламж авч байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлээд байсан. Үүний шалтгааныг эцэслэн тодруулж чадахгүй байсан ч урьдчилсан байдлаар хоолны хордлого, угаарын хийн хордлого гэсэн ялгаатай дүгнэлтүүдийг газар дээр ажиллаж байсан Эрүүл мэндийн яамныхан хийгээд байв.
Харин газар дээрээс ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр ажилтнууд Монголд байдаггүй химийн хорт бодисонд хордсон гэх дүгнэлт гараад байгаа юм байна. Энэ нь өмнөх бүх таамгийг эрс няцааж байгаа юм. Эсрэгээрээ үйлдвэрт битгий хэл Монголд байдаггүй, ашиглагддаггүй хорт бодисыг үйлдвэрт санаатайгаар нэвтрүүлж, ажилчдын эрүүл мэндэд халдсан гэх дүгнэлтийг гаргахад хүрээд байгаа юм байна. Санаатайгаар ажилтнуудын эрүүл мэндэд халдах энэ үйлдэл нь ямар зорилготой байсныг дүгнэн хэлэхэд эрт байгаа ч тус үйлдвэрийн удирлагуудыг харлуулах, нийгэмд сөрөг мэдээлэл тараах гэсэн оролдлого байж магадгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан дараа дараагийн шалгалтуудыг газар дээр хийх юм байна.
Н.Энх
Уншиж байна |