Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан шалгалт хийж байна

Улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлддэг гэх хэрэгт цагдаагийн байгууллага анхаарч эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа" хэмээн жиргэжээ.
Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм. Энэ талаар Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэсэн байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ