ОУВС Монголд 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо

ОУВС-ын захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн I, II шатны үнэлгээг баталгаажуулан Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо.
Монгол Улс уг санхүүжилтыг авснаар хөтөлбөрийн хүрээнд нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт авч байгаа юм.
Зөвлөлөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тооцоолсон түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх зорилтуудаа биелүүлснийг онцолжээ.
Тэд энэ оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан ч арваннэгдүгээр сарын байдлаар 5.8 хувьд хүрээд байгаа юм.
Зорилтоо давуулан биелүүлэхэд бодлогоо сахилга баттай хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж үзлээ. Түүнчлэн гадаад орчинд таатай үзэгдэл ажиглагдаж байгааг ч дурджээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд энэ оны төсвийн давсан орлогын хагас орчмыг хадгалж, өрийн удирдлагыг сайжруулахад ашиглах гэнэ. Харин үлдэгдлийг Засгийн газрын төлөвлөгөөний даруу өгөөжтэйгөөр зарцуулахын зэрэгцээ Төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгон олгоход зориулах юм байна.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ