Гэмт хэргийн улмаас 3553 хүүхэд хохирчээ

2015, 2016, 2017 онд 2928 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, шалгагджээ. Үүний 69 хувийг хулгай, танхай, дээрмийн хэрэг эзэлж байна. Мөн онуудад 3553 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ. Ихэвчлэн 14-17 насны хүүхдүүд хулгайд эд зүйлээ алдах, зам тээврийн ослын улмаас хохирсон байна. Зөвхөн 2017 онд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг буурсан ч хүүхэд хохирсон хэрэг өсчээ.
Тиймээс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ЦЕГ-ын Урьдчилэн сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан хэлж байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ