Г.Номуундарийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгээгүй

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүчирхийлэлд өртсөн гэх Г.Номуундарь охины гомдлыг шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллээ. Одоогоор уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж.
Иргэн Г.Номуундарийн гомдлын дагуу цагдаагийн байгууллага хойшлуулашгүй ажиллагаа явуулж, шалгаж эхэлсэн. Гэхдээ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шалгаж дууссаны дараа прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр зохих мэдээллийг өгнө гэв.
Харин Г.Номуундарийн гомдолд дурдагдсан хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээллийг шинжилгээний байгууллага тогтоох юм байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ