МАН-ын бүлэг хуралдана

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр үдээс өмнө УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Төв банкны тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулан, дүгнэлт гаргахаар болсон байна.
Харин үдээс хойш 14.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төсөл болон бусад асуудлаар байр сууриа нэгтгэхээр болжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ