“Гайхамшигт ой”-г нээлээ

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Гайхамшигт ой” номын нээлт өнөөдөр боллоо. Тус номыг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Ц.Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нар хамтран бүтээжээ. Тус ном нь дэлхийн гадаргын гуравны нэг буюу дөрвөн тэрбум ам.метр газрыг эзэлдэг  ойн гайхамшиг, Монгол орны ойн онцлог  зэрэг шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон сонирхолтой мэдээллийг багтаажээ.

 

Номын нээлтэд БОАЖЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олон, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид оролцлоо.

 

М.Дөлгөөн

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ