ЦЕГ-ын АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээлэл хийнэ

09.00 цагт: ОХИДЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ” зөвлөлдөх уулзалт Бишрэлт зочид буудлын Рояал хурлын танхимд болно.
09.00-17.00 цагт НЭМҮТ-д “ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТ болно.
09.30 цагт: Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэнэ.
10.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, "Мерси кор" олон улсын байгууллагаас МАЛЧДЫН ДУНД хамтран хэрэгжүүлсэн "ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ" хүлээн авах төслийн хэрэгжилтийн байдал, төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалт ОБЕГ-т зохион байгуулна.
10:00 цагт "ХОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР 2017" сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн хичээлийн төв байрны "эрдмийн зөвлөлийн өрөөнд" болно.
11:00 цагт: 2017 оны нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдүүдийг шалгаруулах арга хэмжээ Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн урлагийн танхимд болно.
12.00 цагт: НЦГ-ЫН 108 тоотод цагдаагийн байгууллагаас ХҮН ХУДАЛДААЛАХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ болон ЦЕГ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ.
13:00 цагт: Монголын Хүний төлөө намаас 2018 оны 01 сарын 12-14-ний өдрүүдэд улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурлыг LIVE CONFERENCE CENTER-т зарлалаа.
15:00 цагт 127-р сургууль дээр "Хөгжмийн ертөнц" төсөл нээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ