Б.Хурцын талаарх санал дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүллээ

img

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой зэрэгцэн Төрийн ордонд түүнтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгээс гаргасан санал дүгнэлтийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн байна.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачилсан энэ хэлэлцүүлгийн үеэр Б.Хурцыг хүний эрхийн зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр оролцогчид буруутгаж байв. Тухайлбал, Д.Энхбат болон С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүл оролцож, хэрхэн хохирсон тухайгаа ярьсан юм. 

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, А.Сүхбат нар оролцож, Б.Хурцын томилгоог эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

balbar:
Hurcaa minii duu chadaj baina mash saina bn deeree baigaa darga nariin tolgoid ni buguil ugal ugalsan buguilaa sardaa neg udaa changalj bai gdg altan durem baidiimaa
2017-12-21
m oyunchimeg:
ene heden gishuud aih yumgui tsever huimuus baina daa . boov umheed hahav daa
2017-12-20
uls oron min hairanchig:
uls ornoo suiruulj bgaagaa uhaaraachee!
2017-12-20
ZOCHIN:
HURTC UHAANTAI ZALUU BAISAN BOL ,AVILGACHIDIIN ESREG TEMTCEH BAILAA.OOROO HUTGALDCHIHSAN HUN ODOO YAHAVDEE ....ELBEGDORJIIN OGSON OGOOSHOO UMHEED L ..
2017-12-20