130 эмэгтэй бэлгийн мөлжлөгөд өртжээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ онд 130 эмэгтэй бэлгийн мөлжлөгөд өртсөний 20 нь хүүхэд байжээ. Цагдаагийн байгууллага тэднийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж. Мөн бэлгийн мөлжлөгөд өртсөн иргэдийн 80 орчим хувь нь 18-39 насныхан байсан бол 20 хувийг 16-18 насныхан эзэлж байна. Түүнчлэн гадаадад бэлгийн мөлжлөгөд өртсөн долоон иргэнийг эх орондоо авчираад байгаа юм байна. Бэлгийн мөлжлөг нь хүн худалдаалах гэмт хэрэгт тооцогддог аж. Мөн энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгаа гэнэ.  

 

Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтсийн дарга, ахмад Х.Түвшинбаяр “Хүн худалдаалах, хар тамхи, галт зэвсгийн наймаа зэрэг нь олон улсад үйлдэгддэг үндэстэн дамнасан хэрэг учир үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс цагдаагийн байгууллага дээрх гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаардаг. Манай улс 2008 онд Полермогийн протоколд нэгдсэнээс хойш хүн худалдаалах гэмт хэргийг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. 2012 онд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийг УИХ-аар баталсан. Мөн 2017 онд Засгийн газрын тогтоолоор Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн зорилго тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,   хохирогчдын эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх, дотоодын болон гаднын төрийн бус байгууллагатай хамтран ажиллахад чиглэдэг. Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг бэлгийн мөлжлөг хэлбэрээр илэрдэг. Мөн хөдөлмөрийн мөлжлөг үйлдэгдэж болзошгүй байна. Эрүүгийн цагдаагийн албаны хувьд 2017 онд гудамж, талбайд саун, массаж хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан 50 холбогдогчтой 42 хэрэг илрүүлсний ес нь гадаадад үйлдэгдсэн. Эдгээр хэрэгт 130 охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон. Эдгээр эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах ажлыг хийж байна. Гадаадад эрх нь зөрчигдөж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон долоон иргэнийг Гадаад харилцааны яамны Консулын газар,  Интерполын Үндэсний товчоотой хамтран эх орондоо авчирсан. Иргэдийн хувьд энэ талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөхдөө өөрийгөө эрсдэлд оруулчих вий гэж айж эмээх хэрэггүй. Монгол Улсад гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан хуультай. Мөн гэрч хохирогчийг хамгаалах нэгж ажилладаг. Тиймээс цагдаагийн байгууллагын аль ч салбар болон 102 дугаарын утсаар энэ талаарх мэдээллийг өгөх боломжтой. Бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

М.Дөлгөөн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Muu gichiinuud hudulmur hiij chadahgui bie ee unelj uh muu pizda nuud hohi chin amar hylbar haisan ynhnuud
2017-12-21
zzochin:
SHAA ENE JINHENE ARIN HAALGANI ZAMIN TSAGDAA
2017-12-20
Иргэн:
Энэ хажуугийн нүдний шилтэй хошууч жинхэнэ ясны байцаагч даа энэ хүний гараар орж байлаа жинхэнэ шударга мундаг байцаагч даа
2017-12-20
irgen:
yuch medehgui baij gadaad geed baidgaa bolzgoo, um surch medsen todorhoi tolovshson hymyys ajil toroliin shugam bolon mergejil deeshlyyleh gehees bish , hyyhdeeree yuch oilgohgui zaluus yavj gemt heregtenyydiin gart ortoj baigaa shdee, ezeg eh ni ch yu oilgoj suudag hymyys ve dee
2017-12-20
Гантулгаыг барь:
Гантулга их хурлын гишуунийг барихгүй юм бна гээд Дахиад л Хучингээ хийнэ дэээ.Бөгсний Донтой .Заг хүйтэнээр өвчилөөд явдаг юмааа.
2017-12-20
зочин:
Түвшинбаяртаа амжилт
2017-12-20
Gantulga:
Gantulga bii yahuu?
2017-12-20