А.Даваасүрэн: 1073 албан хаагч сахилгын зөрчилд холбогдсон

ЦЕГ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн "Цагдаагийн 53 нэгжийн үйл ажиллагаанд олон улсын стандартын дагуу аудитын хяналт шалгалт хийлээ. Илэрсэн зөрчил алдааг засаж сайжруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн.
Алба хаагчдын сахилга хариуцлага, авлига хээл хахуулын зөрчил дутагдлыг илрүүлэх чиглэлээр дотоодын хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Буруутай алба хаагчдад цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хариуцлага тооцлоо. Нийт зөрчлийн 22.7 хувийг иргэд байгууллагуудын гомдол мэдээллээр илрүүлсэн бол 77.3 хувийг дотоодын хяналт шалгалтаар илрүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар сахилгын зөрчилтэй 1 073, эрүүгийн хэрэгт 22 алба хаагч холбогдсон бөгөөд цагдаагийн байгууллагын харьяа 55 нэгжийн сахилга хариуцлагад дүн шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэлээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ