Мөсөн хотхонд саатан дэлхийд танигдсан барималтай танилцаарай

Сэлбэ голын ай савд буюу Бээжингийн гудамжны гүүрнээс “Скай” хайпермаркетын баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулжээ.
Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор мөсөн хотхон байгуулсан нь энэ юм.
Мөсөн хотхон 70х24, 30х19 хэмжээтэй хоёр ширхэг мөсөн гулгуурын талбай, олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 мөсөн баримал, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл, тэшүүр, халуун уух зүйл зэрэг үйлчилгээ зэргээс бүрдэж байна.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ