Хөдөлгөөнт эргүүлийн машины шатахууныг нэмлээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашиныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлсэн юм.
Мөн иргэд, байгууллагаас ирүүлж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд шуурхай ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж буй автомашинуудын шатахууныг 25 хувиар нэмэгдүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ