Ес эхэллээ

img

 

Өнөөдрөөс ес эхэлж байна. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн  урт  шөнө  тохиож байна. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог бөгөөд туйл, хүйтний ес 01.52 цагт эхэлнэ.  Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг аж.

 

Нялх гурван ес

нэг есд нэрмэл архи хөлдөнө
хоёр есд хорз архи хөлдөнө
гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

 

Идэр гурван ес

дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
таван есд тавьсан будаа хөлдөхгүй
зургаа есд зурайсан зам гарна

 

Хөгшин гурван ес

долоо есд довын толгой борлоно
найман есд нял шал болно
есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өнөөдөр идэр 3н ес эхлэж байгаа юм уу?.
2017-12-22
Зочин:
Өнөөдөр идэр 3н ес эхлэж байгаа м уу?..
2017-12-22
теди:
эхлээд бараг дундаа орж байгаа юм уу даа
2017-12-22