УКТЭ-ийн цусны шинжилгээ 8 хоногийн хүлээлттэй байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээ нь бүрэн цахимжсан, угтах үйлчилгээ, хөтөч сувилагчийн зохицуулалт жигдэрсэн, кабинетийн үзлэг товлолын дагуу явагдаж байна. Гэхдээ цахим дугаар авах утас ажилладаггүй нь иргэдэд чирэгдэл учруулж байна.
Тус эмнэлгийн амбулаторийн зарим тусламж, үйлчилгээний хүлээгдэл өндөр буй. Тухайлбал, цусны дэлгэрэнгүй шинжилгээний хүлээгдэл 8 хоног, дурангийн шинжилгээний хүлээгдэл 2 хоног байна. Орон нутгийн иргэд 10-14 хоногийн хугацаанд шинжилгээ бүрдүүлж байгаа нь иргэдийг чирэгдүүлж байгаа учраас ЭМЯ-аас энэ асуудалд анхаарч ажиллахаар болжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ