Мөнгөний бодлогын хүүг 11 хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдан бодлогын хүүг 11 хувь болголоо. Бодлогын хүү нэг нэгжээр буурсан нь эдийн засагт эерэг үзүүлэлт гарсантай холбоотой гэнэ.
Сонирхуулахад, Монголбанкны бодлогын хүү өнгөрсөн жил 15 хувь байсан юм. Үүнийг энэ жил 12 хувь болгосон бөгөөд дахин нэг нэгжээр буурснаар 11 хувь боллоо. Бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжтой юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ