Дуурийн театрын барилгыг шинэчлэхэд дэмжлэг хүслээ

img

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав.

 

 

Уулзалтаар, 2020 онд тохиох  Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ хүрээнд  Сөүл хотод  "Гранд опера Чингис хаан" дуурийг тоглуулах талаар талууд санал солилцлоо.

 

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугамаар Монгол Улсад Дуурийн театрын барилга шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлнэ гэдгээ хэллээ.

 

Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар "Гранд опера Аида" дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БААСНУУД ГУЙЛГА ГУЙХААС ӨӨР ЮМ ЧАДАХ УУ? АЦ ЧИНЬ ДУУРИЙН ТЕАТР ГЭЖ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬГҮЙ БАЙЖ ЮУН ХОЛ ХУЦДАГ ЮМ БЭ
2017-12-25
Зочин:
дуурийн театраас илүү түрүүлээд байгалийн музейн барилгаа барьсан нь дээр байлгүй дээ
2017-12-24
Зочин:
duuriin barilga songodog arhitektur uchir uldeh yostoi.Harin philarmony barilgiig baryulah heregtei. Ene Baasan avgaigaas gazraa avch baryulah ni zuitei.Demjij bna.
2017-12-23
өсбсөб:
аль нь тэр ичидэггүй манай нөхөр нь вэ
2017-12-23
Ичиг ичиг:
Ямар ичих нүүргүй гуйлга гуйдаг юм вэ? Ичээчээ.
2017-12-23
Зочин:
DUURIIN TAETRIIG URAN BARILGACHID
2017-12-22
Зочин:
Manai muu teatryn barilga ch dee, huurhii..haana ch yavaad bgaan, busdynh haana ch yavaad bgaan..udur shunu shig
2017-12-22