Үс засуулбал өнгө зүс сайжирна

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 6. Адъяа гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ