АТҮТ-ийг аудитын шалтгалтад хамруулъя

img

 

АТҮТ бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримт­лах бодлого, хууль тог­тоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Тус төв нь Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрмэнд заасны дагуу тус үндэсний төв дараах чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийнэ. Нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, мотоциклийг шинээр бүртгэж, улсын дугаар олгоно. Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулна. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгоно. Мөн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах ажлыг эрхэлдэг. Чухамдаа эндээс л орлого, санхүүгийн эх үүсвэр сайн бүрдүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн үг. 2017 онд 19 шахам тэрбум төгрөгийн өөрийн орлого олно гэж төлөвлөөд одоогоор үүнийгээ тэрбум шахам төгрөгөөр давуулан биелүүлсэн байгаа юм. Түүнчлэн АТҮТ нь Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв, хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон орон нутагт 23, улсын хэмжээнд нийт 29 салбартай. Энэ салбарууд руугаа төсөв хуваарилах, бусад зардлуудыг санхүүжүүлдэг.

Харин энэ төвийн төсөв санхүү хэр зэрэг сахилга баттай байж, зүй зохистой зарцуулагддаг вэ гэднэгт эргэлзэх хүн цөөнгүй байдаг ажээ. Тиймээс энэ эргэлзээг тайлахын тулд АТҮТ-ийг аудитын шалгалтад хамруулах хэрэгтэй байгаа юм. Учир юу гэвэл ойрын үед “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Төсвийн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу БХЯ болон Засгийн газрын авто баазын үйл ажиллагаа, төрөөс бага боловсрол олгож байгаа байдал, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого зэрэг аудитын сэдвүүдийг хасаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой аудитын гурван сэдвийг нэгтгэж нэг болгожээ.

Мөн УИХ-ын гишүүд болон Авлигатай тэмцэх газраас Төвсийн байнгын хороонд ирүүлсэн саналын дагуу Төрийн сан болон Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт, Гүйцэтгэх ажиллагааны зардал, МИАТ ХК болон Монгол банкны үйл ажиллагаанд аудит хийлгэхээр аудитын сэдвийн төлөвлөгөөнд нэмж тусгасан тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтсээс мэдээлжээ. Харин   үүн дээр нэмж АТҮТ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийх нь цаг үеийн, нэн шаардлагатай ажил хэмээн үзэх хүн цөөнгүй байна.

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Clara James:
REAL LOVE SPELL CASTER PRIEST WISDOM THAT HELP ME SAVE MY RELATIONSHIP.TEXT OR ADD HIM UP ON WHATSAPP: +2348124644470 My name is CLARA JAMES .I want to give thanks to PRIEST WISDOM for bringing back my ex husband.No one could have ever made me believe that the letter I’m about to write would actually one day be written. I was the world’s biggest skeptic. I never believed in magic spells or anything like this, but I was told by a reliable source (a very close co-worker) that Trust is a very dedicated, gifted, and talented person,It was one of the best things I have ever done. My love life was in shambles; I had been through two divorces and was on the brink of a third. I just couldn't face another divorce, and I wanted to try harder to make our relationship work, but my husband didn’t seem to care. and he broke up with me again . I was confused and did not know what to do again, rather they got in contact with PRIEST WISDOM.He did a love spell that made my husband come back to me. We are now very much happy with ourselves. PRIEST WISDOM makes him realize how much we love and need each other .This man is for REAL and for good . He can also help you to fix your broken relationship. I had my husband back! It was like a miracle! He suddenly wanted to go to marriage counseling, and we’re doing very, very well , in our love life . contact email Supernaturalspell@yahoo.com or text or add him up on whatsApp at: +2348124644470 his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-04-12