О.Баасанхүү гишүүний талаар АТГ-т ханджээ

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 9-10-нд МАХН-ын II их чуулганыг хуралдуулсан. Үүнийг МАХН-ын гишүүд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар “Хос дэнс” залуу хуульчдын холбооны тэргүүн А.Гантамир өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Тэд энэ асуудлаар АТГ, Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм байна. Тэрбээр “УИХ-ын тухай хуулийн 37.1.3-т  УИХ-ын гишүүн нь “гишүүний нэр хүнд бүрэн эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах”-ыг хориглосон заалттай. Гэтэл О.Баасанхүү гишүүнийхээ нэр хүнд, бүрэн эрхийг намын дарга болоход ашигласан. Учир нь, жирийн нэг нам амралтын өдрөөр, шөнө дөл болтол хурал зөвлөгөөн хийх боломжгүй юм билээ. Ингэж харвал УИХ-ын тухай хууль зөрчсөн нь цаашлаад Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандсан” гэсэн юм.

 

Мөн О.Баасанхүү гишүүнийг хурал зохион байгуулахдаа бусдаас их хэмжээний мөнгө авсан гэх үндэслэлээр АТГ-т хандаад байгаа юм байна. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Хуульд зааснаар намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч нэг намын байгууллагад жилд хоёроос доош удаа хандив өгөхийг хориглоно гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл О.Баасанхүү гишүүн нэр бүхий иргэнээс 60, 150 сая төгрөг авсан гэж ярьж байсан.  Хандив өгсөн иргэнийхээ аюулгүй байдлыг харгалзах үүднээс нэрийг нь нууцалсан. Хандив өгсөн хүнийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой” гэсэн юм.

 

М.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ГАНТАМИР МИНЬ ... ҮҮН ДЭЭР БААСАНХҮҮГИЙН ЗӨВӨӨ... ШУДРАГА БАЙ Л ДАА. САЙХАН ЗАЛУУ БАЙНА.. НЭГ ГЭР БҮЛИЙН ДАРАМТАНД АМЬДАРДАГ НАМ ГЭЖ ҮХСЭН БАЙДЫМ. БААСАНХҮҮГИЙН ЗӨВ ШД
2017-12-26
zaluu hun baij:
ajil turul hiihgui hulgaichuudiinn gar hul boloool
2017-12-25
Зочин:
BODWOL 2-OOS DEESH UDAA BOLOKHGUY BAYKH DAA ,
2017-12-25